Хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийг сургалтад хамрууллаа.

                                       

Тус сургалтад ЕБС-ийн хурдан морь унаач хүүхэд болон хөдөлмөр эрхлэгч 30 хүүхэд хамрагдаж, хөдөлмөр эрхлэгч хүүхдийн эрх, үүрэг, ямар хөдөлмөр эрхэлж байгаа талаараа мэдлэгтэй болсон. Мөн “Хүүхдийн хөдөлмөр, ажил хоёрын ялгаа”, “Насанд хүрээгүй хүмүүсийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”, “Хурдан морь унаач хүүхэд морины уралдаан, бэлтгэлийн явцад юуг анхаарах вэ?” гэсэн сэдвүүдээр мэдээлэл өгөгдлөө.

Сургалтын үеэр “Хүүхдэд аюултай ажил” киног үзүүлж, насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, дасгал ажил хийлгэв. Сургалтын төгсгөлд санал асуулга аван, цаашид юу сурахыг эрмэлзэж байгаа талаар мэдээлэлтэй болсон нь сургалтын үр дүн байлаа.

 

Цаг агаар

12-р сар 2018
13
Пүрэв
10:39
BuaXua Calendar

Холбоос

cabinet
huchirhiilliin esreg
hun am hugjil
huuhdiin toloo
legalinfo
sergeen zasalt