Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс

Бүтэц зохион байгуулалтын түүхэн товчоо

Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь

ŸŸŸ1991 онд Чойр хотын Ардын хурлын Гүйцэтгэх захиргааны 09 тоот тогтоолоор Хүүхдийн Төлөө Төв нэртэйгээр анх байгуулагдаж байсан.

Ÿ1994 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын 01 тоот захирамжаар аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг болсон

  2009 оны 5 сарын 12-ны  өдрийн Аймгийн Засаг даргын  А/136-р захирамжаар Хүүхдийн төлөө хэлтэс болсон.

2012 оны 10 сарын 02-ны өдрийн Аймгийн засаг даргын А/286 захирамжаар Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс болон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.

Хүүхдийн төлөө төв, хэлтэс бүтцийн үед хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах, хүүхдийн хөгжил, хамгаалал, эрүүл аж төрөх, сурч боловсрох, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажилд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирсэн.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс болсноор төрөөс хүүхэд, гэр бүлийн эрхийг хамгаалах, хүүхэд, гэр бүлийг хөгжүүлэх, нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах, нөхөн сэргээх, хүүхэд, гэр бүлийн эрхийг хангах ажлыг гэр бүл, олон нийтийн оролцоонд тулгуурлан хэрэгжилтийг хангах чиг үүрэг хүлээх болсон.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь үүсгэн байгуулагдсан цагаасааа Монгол Улсын Хүүхдийн Эрхийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, НҮБ-ийн Хүүхдийн эрхийн Конвенц, Хүүхдийн хамгааллыг бэхжүүлэх стратеги, Хүүхдийн оролцоог дэмжих стратеги болон холбогдох хууль тогтоомж, төр засгийн бодлогын дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлж ирсэн.

huuhe ger

Алсын хараа:

Говьсүмбэр аймгийн хүүхдүүд хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцооны эрхийг хангасан эрүүл аюулгүй, ээлтэй орчинд амьдарна.

 

 Эрхэм зорилго:

Хүүхдийн эрхийг  хүндэтгэн хамгаалж, тэдний  хөгжлийг хангах, ээлтэй орчинг бүрдүүлж,  хүүхдийн оролцоог дээдэлнэ.

 

Байгууллагын үнэт зүйлс:

  • Хүүхдийн эрхийг эрхэмлэн дээдлэх
  • Хүүхдийн онцлогийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй оролцоог жигд байлгах
  • Хүүхдийг сонсогч дотны зөвлөгч байх
  • Ардчилсан ил тод, нээлттэй байх
  • Үйл ажиллагаа тасралтгүй үр дүнд чиглэсэн байх
  • Түншлэл сайтай байх

Эрхэмлэх зарчим:

  •    • Хуулийг дээдэлсэн
  •    Ил тод
  •    Хариуцлагатай
  •    Тэгш
  •    Нээлттэй
  •    Багаар ажиллах

Үйл ажиллагаа

Манай хэлтэс нь хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хөгжүүлэх, тэднийг эсэн мэнд бойжих, сурч аж төрөх таатай нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийн нийгмийн амьдралд оролцох  эвлэлдэн нэгдэх  эрхийг дэмжих, тэдний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлийг хөгжүүлэх , хамгаалах, тэдний амьдралыг дэмжин туслах үүргийг хүлээн ажиллаж байна.

 

Цаг агаар

10-р сар 2018
17
Лхагва
02:42
BuaXua Calendar

Холбоос

cabinet
huchirhiilliin esreg
hun am hugjil
huuhdiin toloo
legalinfo
sergeen zasalt