• йыбөйыб

    быөйыбө

Мэдээлэл

“ТАЛЫН ИЛЧ”
Written By Super User on Thursday, 23 1-сар 2014 17:36
“ТАЛЫН ИЛЧ”

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын “ТАЛЫН ИЛЧ” ОНӨҮГазрын танилцуулга Айл өрх, албан газар, аж ахуйн нэгж бүхэн илчтэй энергитэй, тохь тухтай аз жаргалтай байх болтугай. “Талын илч” ОНӨҮГазрын захирал А.Батжаргал ...

Захирлын мэндчилгээ
Written By Super User on Thursday, 23 1-сар 2014 18:08
Захирлын мэндчилгээ

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4-р сургуулийн захирал АБТА, Боловсролын удирдлагын магистр М. Энхтуяа МЭНДЧИЛГЭЭ Эрдэм боловсролыг эрхэмлэн дээдлэгч иргэд, эцэг эхчүүддээ 4-р сургуулийн нийт багш, сурагч,ажилчдын өмнөөс энэ өдрийн амрыг айлтган мэндчилье....

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4-р цэцэрлэг
Written By Super User on Thursday, 23 1-сар 2014 18:45

1990.07.01 нд Улаанбаатар хотын Боловсролын газрын шийдвэрээр Улаанбаатар хотын Найрамдлын районы Лүн хотхон дахь 143-р ясли цэцэрлэгийн комбинат нэртэйгээр 135 хүүхдийн хүчин чадалтай 12 бүлэг, 43 багш ажилчидтайгаар байгуулагдан яслийн...

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЯНТАЛ СУМ
Written By Super User on Thursday, 23 1-сар 2014 18:44
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЯНТАЛ СУМ

Сумын танилцуулга Говьсүмбэр аймгийн Баянтал сум нь: БНМАУ-ын Бага хурлын 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34-р тогтоолоор Зөвлөлтийн цэргийн ангийн хотхоныг...

БАЯНТАЛ СУМЫН IV СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

4r

Манай сургууль анх Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 168 тоот тогтоолоор Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 10-н жилийн 88 дугаар сургууль нэртэйгээр байгуулагдаж, 1992 оноос Чойр хотын Баянтал хорооны 10 жилийн IV сургууль, 1994 оноос Говьсүмбэр аймгийн Баянтал сумын IV сургууль болон үйл ажиллагаагаа явуулж байна. Төмөр замын 18-р зөрлөгөөс 2 км-т оршидог. Хамран сургах тойрогт 16,18-р зөрлөг, Баянтал сумын 1, 2-р багийн малчид иргэдийн хүүхдүүд хамрагддаг. 2009 онд шинээр ашиглалтанд орсон сургуулийн байр болон 80 хүүхдийн дотуур байртай.

2013-2014 оны хичээлийн жилд 120 сурагч, 24 багш, ажилчидтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Нийт багш нарын 42 % нь мэргэжлийн зэрэгтэй бөгөөд мэргэжлийн багшаар 100% хангагдсан. Сургуулийн захирал АБТА, Боловсролын удирлагын магистр М. Энхтуяа, сургалтын менежер заах аргач Д. Цэрэнням, нийгмийн ажилтан О. Наранчимэг, сумын “Хөдөлмөрийн аварга” АБТА, тэргүүлэх зэрэгтэй багш Н. Шинэхүү, аймгийн мэргэжлийн багш нарын ур чадварын уралдааны аварга багш Д. Нарантуяа, Л. Гантөгс, заах аргач багш Б. Соёлоо, Б. Өсөхбаяр, Г. Мөнхчимэг зэрэг шилдэг тэргүүний багш нар ажилладаг.

         2013 онд сумын “Тэргүүний хамт олон” болсон эвсэг бүтээлч хөдөлмөрч хамт олон юм. “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд 2013 онд 12 багш, 4 ардын авьяастан, 16 төрлийн дугуйланд давхардсан тоогоор 296 сурагч хамрагдсан. Сум, аймгийн уралдаан тэмцээнээс 136 медаль хүртсэн. “Ном” хөтөлбрийн хүрээнд 18 том ном, 96 жижиг ном бүтээж эсгий ном хийсэн нь шилдэг бүтээл номоор шалгарсан. ГСА-ийн 2013 оны “ Шилдэг 9 сурагч”-д манай сургуулиас 4 сурагч шилдэг сурагчаар тодорсон бахдам амжилт гаргалаа.

 

2013 ОНД 29 САЯ ТӨГРӨГНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДСЭН:

СУМЫН ОНХС

  •                                                        спорт залны шал -20 сая,
  •                                              номын сан – 5 сая


СУМЫН ЗАСАГ ДАРГЫН Н
ӨӨЦ САНГААС

 

  •                                                                   1.5 сая – машины мотор, дугуй


АЙМГИЙН ОНХС

 

  •                                                     2 сая - шатрын кабинет
  •                                                                      920.0 мян номын фонд баяжуулсан

 

Энэ хичээлийн жил БШУЯ, аймгийн Боловсролын газрын дэвшүүлсэн зорилго зорилт, “Зөв монгол хүн”, “Ном”, “Авьяас”, “Багшийн хөгжил” хөтөлбөрүүдийг үйл ажиллагаандаа мөрдөлөг болгон “Сургалтын чанарыг сайжруулж, хүүхэд нэг бүрийн хөгжил, багшийн тасралтгүй хөгжлийг ханган хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх” зорилго тавьж 12 зорилт дэвшүүлэн “Сургуулиараа шатарчин болох” болон “Морин хуур” хөдөлгөөн өрнүүлэн ажиллаж байна.

uria

Бидний бүтээн байгуулалт

Мэндчилгээ

БАЯНТАЛ СУМЫН IV СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Манай сургууль анх Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 168 тоот тогтоолоор Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 10-н жилийн 88 дугаар сургууль нэртэйгээр байгуулагдаж, 1992 оноос Чойр... Дэлгэрэнгүй...

Цаг агаар

 

Youtube