ЦАЛИНГИЙН ТОДОРХОЙЛОЛТ АВАХ ХҮСЭЛТ

АРХИВЫН БАРИМТААС ЛАВЛАГАА АВАХ ХҮСЭЛТ

Иргэд улсад ажилласан жилийн тодорхойлсон лавлагаа - Тухайн хүнийг ажилд томилсон буюу чөлөөлсөн байгууллагын албан ёсны тушаал, шийдвэрийг үндэслэн олгоно.Хэрэв ажилд томилсон тушаал шийдвэр байхгүй бол ээлжийн амралт олгосон, шагналд тодорхойлосон, сургалтад хамруулсан, комисст томилогдсон зэрэг ажил төрлийн холбогдолтой бусад тушаал шийдвэр, цалингийн баримт зэргийг үндэслэн архивын лавлагаа олгоно.

Цалингийн талаархи лавлагаа - Тухайн иргэнийг ажилд томилсон тушаал, шийдвэр, цалингийн баримтболон шагналт цалин ур чадварын нэмэгдэл, илүү цаг, амралт баяр ёслолын үед ажилласан хөлс олгосон тушаал, шийдвэрийг үндэслэн архивын лавлагаа олгоно.

Алдарт эхийн одонгоор шагнагдсан тухай лавлагаа - Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн болон Монгол Улсын Ерөнхийглөгчийн зарлигийг үндэслэн архивын лавлагаа олгоно.

Төрийн архивт баримт шилжиж ирээгүй тодорхойлолт - Тухайн байгууллагын архивын баримт төрийн архивт шилжиж ирээгүй бол уг тодорхойлолтыг гаргана.

Архивын баримтын хуулбар - Байгууллага, иргэдийн хүсэлтээр тухайн байгууллага, иргэнтэй холбоотой баримтыг үндэслэн архивын баримтын хуулбар олгоно.