ЦАЛИНГИЙН ТОДОРХОЙЛОЛТ АВАХ ХҮСЭЛТ

АРХИВЫН БАРИМТААС ЛАВЛАГАА АВАХ ХҮСЭЛТ

archive hamt olonГовьсүмбэр аймгийн Архивын тасаг нь Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 259 дүгээр тогтоолоор “Чойр хотын улсын архив” нэртэйгаар анх 1991 онд байгуулагдаж 1 орон тоотойгоор Баатарын Алтанцэцэгийг томилон ажиллуулснаар аймгийн архив үүссэн. Засгийн газрын 1998 оны Төрийн архивын харъяаллын тухай” тогтоол гарч “Аймгийн архивын тасаг” нэртэйгээр зохион байгуулагдсан. Одоо Тасгийн дарга, гэрээт 5 ажилтан гэсэн 6 орон тоотойгоортөрөөс архивын талаар баримтлах бодлгыг хэрэгжүүлэх,Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон аймгийн эдийн засаг нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх, төрийн архивын нөхөн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалт, тоо бүртгэл, лавлагаа мэдээлэл, сан хөмрөг үүсгэгч байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хяналт шалгалт хийх, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн архивын цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж аймгийн түүхэн баримтын өвийг бий болгож хойч үедээ өвлүүлэхийг зорилго болгон ажиллаж байна.